ГОЛ АГУУЛГА:
- Австраличуудын 18.5 сая энд төрсөн бол 8.2 сая нь хилийн чанадад төрсөн хүмүүс.
- Австралийн гадаадад төрсөн хүн амын гуравны нэгээс илүү хувь нь гурван улсаас ирсэн хүмүүс эзэлдэг.
- Дэлхийн хүн амын 3.6 хувь нь төрсөн эх орноосоо өөр улсад амьдардаг гэсэн тооцоо бий.
Австралийн гадаадад төрсөн хүн амын эзлэх хувь 2022 онд 29,5 хувьтай байсан бол 2023 онд 30,7 хувьд хүрсэн тухай Австралийн Статистикийн товчооны хамгийн сүүлд гаргасан тоо баримтад дурджээ. Энэ бол 1891 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрч байгаа тохиолдол юм.

AСТ уг бүртгэлийг тухайн үед авсан хүн амын тоонд үндэслэсэн гаргасан бөгөөд, Австралийн уугуул иргэдийг 1971 он хүртэл тооллогод тогтмол оруулдаггүй байсныг энд дурдах ёстой.
Австралид нийт хэдэн хүн байдаг вэ?
2023 оны 6-р сарын байдлаар Австралид 26.6 сая хүн бүртгэгдсэн тухай хамгийн сүүлийн үеийн баримт байна. Эдгээрээс 18.5 сая нь Австралид төрсөн, 8.2 сая хүн нь өөр улс оронд төржээ.
Хилийн чанадад төрсөн хүн ам 2023 онд бараг хагас сая хүнээр нэмэгджээ.
Шинэ Австраличуудын ихэнх нь аль улсаас ирсэн бэ?
Австралийн гадаадад төрсөн хүн амын гуравны нэгээс илүү хувийг гурван улс эзэлдэг. Англи, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд улсад төрсөн иргэд хамгийн томоохон байрыг эзэлж байна.
Англид төрсөн хүмүүс хилийн чанадад төрсөн хамгийн том бүлэг хэвээр байгаа бөгөөд 962,000 хүн байна. Гэхдээ энэ тоо арван жилийн өмнө нэг сая гаруй хүн байсантай харьцуулахад бага зэрэг буурсан байна.
Хоёр дахь том бүлэгт Энэтхэгт төрсөн хүмүүс орж байна. 2022 онд 754,000 байсан бол 846,000 болж өссөн байна.
Хятадад төрсөн хүн амын тоо өмнөх жилүүдээс арай бага байсан бөгөөд 656,000 хүнээр гуравдугаарт оржээ.
Шинэ Зеландчууд одоо Австралид урьд өмнөхөөсөө илүү олноороо амьдарч байна. Кивичүүд 598,000 уулаа Австралид амьдарч, хүн амын эзлэх хувиар эхний дөрөвт орж байна.
Австралид төрсөн нийт 170 мянган австраличууд тус улсын хүн амд нэмэгдсэн байна. Энэ тоог төрөлт, нас баралтыг хасч, бусад улс руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг тооцон гаргадаг юм.
Гадаадад төрсөн хүн амын чиг хандлагыг илүү нарийвчлан авч үзвэл:
2013-2023 оны хооронд Австрали дахь Энэтхэг, Хятад, Нипаль, Филиппиний иргэд хамгийн ихээр нэмэгдсэн байна.

The foreign-born communities within Australia that grew the most between 2013 and 2023. Source: SBS News
Эсрэгээрээ хамгийн залуу нийгэмлэг нь Катарчууд бөгөөд хүн амынх нь дундаж на 15 юм байна.
Австралид Ni-Vanuatu-гийн эрчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй олон буюу бараг гурав дахин олон байдаг бол Тайланд эрчүүдээсээ хоёр дахин олон Тайланд эмэгтэйчүүд Австралид амьдарч байна.
Австралийг дэлхийн бусад улстай харьцуулбал:
Дэлхий даяар 2020 оны байдлаар 280.6 сая хүн буюу дэлхийн хүн амын 3.6 хувь нь төрсөн эх орноосоо өөр газарт оршин суудаг гэсэн тооцоо бий.
АНУ бусад улсуудаас хамгийн олон гадаад гаралтай хүн амтай. Нийт хүн амынх нь15.3 хувь буюу 50 сая гаруй хүн гадаадад төрсөн ажээ.
Гадаадад төрсөн хүмүүсийн тоогоор жагсаахад Австрали есдүгээр байранд ордог. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсад амьдарч буй хүмүүсийн 88.1 хувь нь гадаадад төрсөн байдаг бол Кувейтийн хүн амын 72.8 хувь нь гадаадад төрсөн хүмүүс эзэлдэг ажээ.