Австралийн аварга болсон Монгол хүү Ш.Бат-Уунайтай танилц

368498742_1471389283672551_1443419999768887583_0n.jpg

Ш.Бат-Уунай, Australian Pool Rescue Championships 2023. Gold Coast City

Ш.Бат-Уунай Australian Pool Rescue Championships 2023 тэмцээнд NSW мужийг төлөөлөн багаараа оролцож, гурван төрөлд ялалт байгуулан улсын аварга болжээ. Тэр усанд сэлэхээс гадна сагс, теннис, шатрын спортоор хичээллэдэг. Мөн сагсны клубтээ шүүгчээр ажиллаж, чөлөөт цагаараа сайн дурын ажил хийдэг ажээ.


Ш.Бат-Уунай High Talented and Gifted Education хөтөлбөртэй сургуульд сурдаг. Энэ нь сурлага болон спортоор өндөр амжилт гаргаж буй хүүхдүүдийг дэмжих зорилготой Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Ш.Бат-Уунай хоёр шатны шалгалтад тэнцэж, өөрийн усан спортын ажилтуудаараа энэ сургуульд орж чаджээ.
368682237_1651354938608887_8676693860354026441_n.jpg
Ш.Бат-Уунай Австралид ирээд 5 жил болжээ. Ирснээсээ хойш оролцсон тэмцээн уралдаан бүртээ амжилт үзүүлж, High Talented and Gifted Education program хамрагдаж чаджээ.
Монгол улс бол далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том улс. Гол мөрөн олон ч далайгаар хүрээлэгдсэн Австралитай харьцуулахад усанд эндэх эрсдэл болон сэлэх чадвар ч бага гэж болно. Ш.Бат-Уунай Монголд төрж өссөн бөгөөд зургаан настайгаасаа А.Тамир /Олимпийн наадамд хоёр удаа оролцсон, МУ-ын 12 удаагийн аварга/ багшийн шавь болжээ.
368679948_1329351274363686_3591145268979183174_n.jpg
Surf swim түүний дуртай усан спортын төрөл
Australian Pool Rescue Championships 2023 тэмцээний ихэнх тамирчид Австрали хүүхдүүд байсан бөгөөд Бат-Уунай бараг цорын ганц Ази хүүхэд байжээ.
368626655_968699084358901_8950043259715448371_n.jpg
Өөрийн local basketball club-т шүүгчээр ажилладаг.
368783673_1351419735785744_1723062943302930453_n.jpg
Мөн томоохон тэмцээнүүдэд сайн дурын ажил хийж, алдартай тамирчдын өрсөлдөөнийг дэлгэдээс нь үзэх дуртай.


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service