Д витамины хаалт, химийн хортой бодис буюу Нарны тосны талаарх буруу ойлголтуудыг эрдэмтэд ингэж тайлбарлав

A parent applies sunscreen to a child's face - she braces as she prepares to be spritzed in the face

Дэлхийд арьсны хавдрын тохиолдлоор бараг тэргүүлж буй Австралийн нөхцөлд, эрдэмтэд нийгмийн сүлжээнд анхаарал болгоомжтой байж, нарнаас хамгаалах тос болон бусад хамгаалалтын аргуудыг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалж байна. Source: Moment RF / Getty Images

Нийгмийн сүлжээн дэх нарнаас хамгаалах тосны эсрэг чиг хандлага өргөжиж буй энэ үед эрдэмтэд буруу мэдээлэлтэй тэмцэж, Австраличуудыг "хувцас өмс, тос түрх, малгай өмс" гэсэн зарчмыг дагахыг уриалж байна.


Гол агуулга:
  • Австраличуудын ердөө 53.9 хувь нь нарны хамгаалалтыг хангалттай хийдэг гэж ABS болон Хавдрын Зөвлөл мэдэгджээ.
  • Австрали улс дэлхийд арьсны хавдрын тохиолдлыг тоогооо дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг юм.
  • Австрали болон дэлхий дахинд нийгмийн сүлжээний нөлөөлөгчид нарнаас хамгаалах бүтээгдэхүүний талаарх буруу мэдээллийг тарааж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Нарнаас хамгаалах тос хавдар үүсгэдэг үү?

Нарнаас хамгаалах тосны химийн бодисууд хүний биед шингэдэг үү вэ?

Хамгийн үнэтэй нарнаас хамгаалах тос хамгийн сайн нь гэсэн үг мөн үү?

DIY буюу өөрөө хийсэн нарны жинхэнэ хамгаалалт болж чадах уу?

Австралийн хавдрын статистик энэ жил ямар үзүүлэлттэй байна вэ?

Эдгээр асуултыг хариуг та энд подкастаас сонсоорой.

CommonlyDiagnosedCancers2024.jpg
Хавдрын Зөвлөлийн мэдээлснээр, Австралид меланомын тохиолдлын 95 хүртэлх хувь нь хэт ягаан туяанд хэт их өртсөнөөс үүдэлтэй байдаг.
LeadingCancerDeaths2024.jpg
Хавдрын Зөвлөл болон Австралийн Статистикийн Товчооны хамтарсан саяхны судалгаагаар, Австраличууд арьсны хавдрын эрсдэлийг бууруулахад хангалттай нарнаас хамгаалалт ашиглахгүй байгаа нь тогтоогджээ. Шинэ мэдээллээс харахад, зөвхөн тал хувь нь (53.9 хувь) л өндөр UV түвшинтэй үед хамгаалах арга хэмжээ авдаг байна.



Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service