SBS Examines: Австралид ардчилал суларсан уу?

Australians Head To The Polls To Vote In 2019 Federal Election

Australians head to the polls to vote in 2019 Federal Election Source: Getty / James D. Morgan

Австралийн Дотоод хэргийн сайд Clare O’Neil ардчилал бол үндэсний хамгийн үнэт баялаг хэмээн онцолжээ. Гэвч зарим хүмүүс ардчилал аюулд орсон гэж үзэж байна.


Үл итгэлцэл, худал мэдээлэл, хиймэл оюун ухаан, тагнуул, нийгмийн хуваагдал зэрэг нь Австралийн ардчилалд эрсдэл учруулж байна хэмээн Засгийн газрын тайланд дурджээ.

Австралийн Хүрээлэнгийн Ардчилал ба Хариуцлага Хөтөлбөрийн захирал Bill Browne: "Сүүлийн үед ардчилал дэлхий даяар ухралттай тулгарсан нь үнэн. Мөн улс орнуудад ардчиллын чанар, тархалтыг хэмжих үзүүлэлтүүд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд ухарч байгааг баталж байна."

Гэсэн ч ноён Browne Австрали эдгээр өөрчлөлтийн хамгийн муу хэсгээс хамгаалагдсан гэж нэмж хэлжээ.

Тэрээр сонгуулиар бүрэлдсэн доод, дээд танхимууд, заавал санал өгөх систем, бие даасан сонгуулийн комиссыг онцолжээ.

"Австралийн систем болон ардчиллыг хэрэгжүүлж буй арга замаас дэлхий даяар суралцах зүйл их бий гэж бодож байна" гэж тэрээр SBS Examines нэвтрүүлэгт ярьжээ.

Энэ дугаартын асуулт: Австрали дахь ардчилал ямар харагддаг вэ? Мөн буурч байгаа юу?


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service