А.НИНА: ХҮНИЙ ДАРХЛАА СЭТГЭЛЗҮЙН БАЙДАЛТАЙ ШУУД ХОЛБООТОЙ БАЙДАГ

A.Nina

А.Нинжбадгар, Баруун Австрали муж Source: Хувийн архиваас

Австралид сэтгэл засалчаар 13 жил ажиллаж байгаа А.Нинжбадгар манай өнөөдрийн зочноор уригдлаа.


Тэрээр Баруун Австралийн Куртины Их Сургуулийн Докторант, Анагаахын сэтгэл судлаач, сэтгэл засалч мэргэжилтэй, одоо Perth хотод сэтгэл заслын төвийн эмчилгээний багийн менежер, Ерөнхий сэтгэл засалчаар ажилладаг юм. Бид сэтгэл зүй хүний биеийн дархлаанд хэрхэн нөлөөлдөг тухай, Hero to Zero буюу гадаад улсад дасан зохицох үеийн тухай, Австралид сэтгэлзүйн эмчилгээ үйлчилгээ авах гэх мэт олон сэдвээр ярилцлаа.  
Nina
Source: Хувийн архиваас
А.Нинжбадгар Монголд ажиллаж байхдаа Хавдар судлалын үндэсний төвд анхны сэтгэл заслын эмчилгээг нэвтрүүлж байсан. Хэдий амьдрах хугацаа богино үлдсэн ч энэ хугацааг чанартай өнгөрүүлэх сэтгэл зүйн хүчийг хавдартай хүмүүст өгч, сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь дархлааг илүү хүчтэй болгож байгааг харуулж чадсан юм. Монголд анхны сэтгэл заслын төвийг ч байгуулж байсан туршлагатай. Тэрээр Баруун Австрали мужид 15 амьдарчээ. Гэхдээ Монголын төлөө хийж буй ажил нь үргэлжилсээр байгаа. Австралийн номын сангуудад Монгол номын хэсэг байгуулж, хүүхдүүдэд хэл, соёлоо заах Монгол сургууль байгуулалцсан гэх мэт олныг нэрлэж болно. Бид дараагийн дугаартаа энэ сургуулийн тухай ярилцах болно. 

 

Баруун Австралийн бас нэгэн бахархал Д.Сэндэрийн ярилцлагыг эндээс сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service